Fox_k9
1 min readJan 19, 2020

Гадаа бороо орж байна. Нэг нэгэхэн дуслаар.. Борооны чимээг сайн сонсвол сэтгэл дотор минь ч тэр бороо дусалж байлаа. Нүдээ анилаа.. Тэр дусал бүр чиний тухай бодлыг зүрхний минь хөрсөнд шингээх шиг. Удалгүй зөөлөн орсон тэр бороонд бодлын минь цэцэг ургана. Яг л анх эхэлсэн тэр өдрөөс тэр намарт, тэр өвөлд бас тэр төгсгөлд хүртэлх

Нүдээр минь дамжин намайг бүхэлд нь цоо ширтдэг харц чинь

Миний хувьд бүхий л ертөнцийн үнэнг илэрхийлдэг инээмсэглэл чинь

Дүрсгүй хэрнээ нулимсыг минь гартал инээлгэж чаддаг яриа чинь

Үл мэдэг хөмсгөө зангидсан өөртөө итгэлтэй ихэмсэг төрх чинь

Уурласан ч гарыг минь тавилгүй алхдаг чиний сэтгэл… Энэ бүхэн бодолд минь чамгүйгээр үлджээ. Тиймээс тэнгэрээс орох бороон дуслууд нулимсыг минь нууж хацар даган чамтай хамт урсаж зүрхний минь хөрсөнд шингэдэг юм. Тэгээд л бороо орох бүр сэтгэл минь хааяа энэ бүхнийг мэдрэх гэж шүхэргүй.. Харин хааяа эзэн нь байхгүй энэ бүхэн намайг зовоохвий гэсэндээ айж сэтгэл минь шүхэртэй ч болоосой гэж боддог…

Fox_k9
Fox_k9

No responses yet